Нүүдлийн ба суурьшмал соёлын нийтлэг хийгээд онцлог.

Turtogtokhbayaraa
3 min readNov 2, 2020

--

Америкийн эрдэмтэн нийгэм судлаач Роперт Мүрдокийн судлагаанаас авч үзэхэд газар тариалангийн аж ахуй буюу суурьшмал амьдралтай газар айлд эрэгтэй хүүхдийг илүүд авч үздэг. Учир нь газар тариалан нь биеийн хүчний ажил хийхийг шаарддаг байна. Харин нүүдлийн соёл иргэншилтэй нутагт биеийн хүчний ажил төдийлөн шаардлагагүй бөгөөд сүү сааль авах үйл урлах ажил ихтэй учир эмэгтэй хүүхдийг илүүд авч үздэг. Бас нэг томоохон ялгаа гэвэл суурьшмал соёл иргэншилтэй улсуудад олон үндэстэн ястан үүсэхийн зэрэгцээ зэргэлдээх газууд ч хүртэл хэл соёлын онцлог, ялгаа ихтэй байдаг. Энэ нь аливаа мэдээлэл , соёлын хүчин зүйлүүд нэг газраас нөгөөд дамжуулахдаа удаан байсантай холбоотой юм. Харин нүүдлийн аж ахуйтай газар мэдээлэл илүү хурдан хүрэх бөгөөд асар том газар нутгийг хамарч чаддаг.

Одоо харин нийтлэг талыг нь дуръдая. Үүний дулд бид дэлхийн бөмбөрцгийн зүүн хойд хагасыг дорно , баруун урд хэсгийг өрнө гэж нэрлэсэн нь дээр болвуу. Оюун ухаант хүн үүсээд 100 мянган жил өнгөрөхөд хүний оюун санааг хөтлөж авч явдаг байсан зүйл нь мухар сүсэг, итгэл үнэмшил байсан юм. Харин сүүлийн 5 орчим мянган жил хүний оюун санааг хөтлөж авч явсан зүйл нь шашин буюу соёл. Чухам энэ үеээс хүн төрөлхтөн оюун санаа , сэтгэлгээ болон соёлоороо өрнө дорно гэж хуваагдаж эхэлсэн юм. Зөвхөн газар нутгаараа биш шүү. 2012 онд хийсэн япончуудын туршилтаар өрнийн болон дорнын хүмүүсээс 3 тоглоомны ижилхэн 2 ийг сонгуулахад дорнынхон ижилхэн өнгөтэй мөртлөө өөр хэлбэртэй 2 дүрсийг сонгох нь зонхилж байв. “Та яагаад энэ 2 ийг сонгов?” гэхэд “Ижилхэн өнгөтэй шүүдээ” гэж хариулдаг. Харин өрнийнхөн ижилхэн хэлбэртэй мөртлөө өөр өнгөтэй 2 дүрсийг сонгоод “Тэд хэдий өөр өнгөтэй ч ижилхэн дүрс шүүдээ” гэж хариулдаг байна. Дорнынхон хийсвэр сэтгэлгээн дээр тулгуурлан хүний мөн чанар хийгээд соёлын хэв шинжийг хадгалж явдаг гэвэл хэлсдэхгүй. Их газрын гүн ухаан тэр дундаа Хятад улсын гүн ухаан дэлхий дээр илүү хүч давамгай байдаг нь ийм учиртай байх.

Их газрын цэцэн билэгт яруу найрагч Жуан зы “Би урд шөнө эрвээхэй болж гэж зүүдэллээ. Гэхдээ би яг одоо Жуан зы болж зүүдлэж буй эрвээхэй ч байж мэднэ” гэж хэлэхэд тухайн үеийн гүн ухаантнууд зайгаа тавьж өгч байсан гэдэг. Тэрээр амьдралыг хязгаарлагдмал гэж харах ч мэдлэг хязгааргүй гэсэн сургаалийг гаргасан юм. Хоосон орон зайг дэндүү онож хэлсэн түүний энэ үг тал нутгийн билэг танхай яруу найрагч Р.Чойномыг өөрийн эрхгүй санагдуулна. Хэтэрхий хайртай чамдаа би

Хэтэрхий хайртай чамдаа би

Хэрэлдэх гэж дурласан юм аа

Хэрүүлийн дараа улам хайрласаар

Хэтдээ хагацах гэж дассан юм

Амьдрал дандаа цэцэглэж

Арван хуруу тэгш цэнгэх гэж

Алтан дэлхий заяасан юм биш л дээ

Алсдаа мөхөх гэж л үүссэн юм

Хатах гэж гол мөрөн урсдаг юм

Шатах гэж ой мод ургадаг юм

Үхэх гэж хүн амьтан төрдөг юм

Үрэгдэх гэж хот суурин босдог юм.

Шууд утгаараа жаахан ондоо ч явцуу утгаараа тэд нэг цэгт огтлолцоно. Бүх юм хооосон, юу ч бодит биш л гэсэн санааг хэн хэн нь гаргасан байх. Харин өрнийнхөн бодит байдалд тулгуурлан нийгмийн зохион байгуулалт, харилцааны хэв шинжийг хадгалж явдаг ажээ. Азиуд шавар бурхан шүтэх нь олонтаа ч шашных нь үнэт зүйл нь гэр бүл байдаг бол барууныхан ертөнцийн эзнийг шүтэх авч шашных нь үнэт зүйл хүн өөрөө байдаг.

Өрнийнхөн бодитоос хийсвэр, дорнынхон хийсвэрээс бодитоор сэтгэдгийг эрт, эдүгээгийн жишээнүүд харуулаад байгаа юм. Жишээ нь, өрнө, дорнын эрдэмтэд ч өөр өөрөөр сэтгэнэ. Өрнийн эрдэмтэд үнэрлэж, амталж, өнгийг нь хувиргаж, таван мэдрэхүйгээрээ мэдэрч байж туршилт, нээлтийнхээ үнэнд итгэнэ.

Харин ертөнцийн бүх юм таван мах бодоос бүтсэн гэх дорнынхон яг тийм нээлтийг хийсвэрлэн сэтгэж, бясалган бодоод л баталчихна. Жишээлбэл, өрнийнхөн өндгөн эс гэх барианд хүрэх марафонд 0,05 мм урттай таван зуун сая эр эс зэрэг гарч, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр гээд байдаг бүхнээрээ тэргүүлсэн сэргэлэн нэг нь л ялж, 100 тэр бум дахин томорч, зургаан тэр бум дахин хүндэрч хүн болдгийг хэдэн мянга дахин өсгөдөг микроскопоор харж байж итгэсэн. Харин дорнынхон тоолшгүй тэр их эсийг шуудай будаагаар төлөөлүүлээд, сэргэлэн тэр эсийг зүүний үзүүр дээр тогтох ганцтай нь зүйрлэчихнэ. Яг үнэндээ зүүний үзүүр дээр шуудай будаанаас ганц нь тогтож байхыг хараагүй дээ, тэд. Зүгээр л хийсвэрлэн бодож, төсөөлөн сэтгэсэн нь энэ. Явж явж өрнө, дорнынхны эцсийн хариу яг ижил.

Энгийн ард бид ч хэл яриагаараа мэтгэлцэж, өрнө, дорноороо ялгардаг. Жишээлбэл, монгол хүн та “модон ширээ” гэж ярьдаг нь ширээ өөрөө үүсчихгүй, хүн хийх нь тодорхой тул “хэн нэгний хийсэн модон ширээ” гэж ярих нь илүүц гэж ухамсар анхдагч дорнын хүн гэдгээ нотолно. Харин матери анхдагч сэтгэлгээтэй англи хэлтэнд хийсэн эзэн нь биш, нүдэнд харагдаж байгаа ширээ л чухал тул “модоор хийгдсэн ширээ” гэж ярина…

--

--

Turtogtokhbayaraa
Turtogtokhbayaraa

Written by Turtogtokhbayaraa

0 Followers

оронзаяаг мину болгоогтун

No responses yet